Dark Light
Нийгэм | 2021-01-18

А.Навальныг эх орондоо газардсан даруйд баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын цагдаагийн байгууллага сөрөг хүчний тэргүүн А.Навалныг Москва хотод өчигдөр газардсан даруй баривчилсан байна. Түүнийг яагаад саатуулж байгаа, ямар учир шалтгааны улмаас ийнхүү авч явж байгаагаа мэдэгдсэнгүй. Түүний өмгөөлөгч болон гэрийнхэн нь учрыг нь олох болно гэдгийг хэлжээ. Цагдаа нарт баривчлагдаж явахаасаа өмнө "бүх зүйл зүгээр болно. Надад ямар нэгэн айдас алга. Хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй" гэх зүйл ярьжээ. Өнгөрсөн найдугаар сараас хойш ХБНГУ-ын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн шалтгаантай байсаар өчигдөр эх орондоо ирсэн түүнийг олон нийтийн сүлжээгээр бусдыг эмх замбраагүй байдал буюу нийгэмд аюултай байдал үүсгэх зорилготой худал мэдээ мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэл байгаа ч тогтооход асуудал үүсч мэдэх юм. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/17/europe/alexey-navalny-return-russia-germany-grm-intl/index.html


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22