Dark Light
Нийгэм | 2021-01-18

Өнөөдөр Хөвсгөл аймагт 3.8 магнитудаас 4.7 магнитудын хүчтэй дөрвөн удаа газар хөдөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ хүлээн авсан юм.

Давтан хөдлөлт: Тус сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т /

нэгдүгээр сарын 17-ны өдрийн 08:56 цагт 4.4 магнитуд,

нэгдүгээр сарын 18-ны өдрийн 01:39 цагт 3.8 магнитуд,

02:54 цагт 4.0 магнитуд,

05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22