Dark Light
Нийгэм | 2021-04-13

Ковид 19-ийн халдвар авсан жүдочдын биеийн байдал хэвийн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зарим тамирчид коронавирусийн халдвар авсан тул Олон улсын жүдо бөхийн холбооны журмын дагуу Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд багаар нь оролцуулаагүй. Гагцхүү тусдаа бэлтгэл хийж байсан Сайед Моллайг ойрын хавьтагч биш тул тэмцээнд оролцохыг зөвшөөрч, улмаар манай легионер тамирчин хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл Бишкек хотоос жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид “Хүннү эйр” ХХК-ийн онгоцоор эх орондоо ирлээ. Халдвар авсан тамирчид эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ эхэлсэн. Биеийн байдал нь хэвийн байна. Харин бусад тамирчид болон багийн гишүүд халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусгаарлагдаад байгаа юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10