Dark Light
Нийгэм | 2026-11-10

АЛЬ БЕРҮНИЙН ОЛОН УЛСЫН ХИМИЙН ОЛИМПИАДААС МОНГОЛ ХҮҮХДҮҮД 14 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Узбекистан улсын Нукус хотод зохион байгуулагдсан Аль Берүнийн олон улсын химийн олимпиад (ARBIChO 2026)-аас Монгол Улсын баг 3 мөнгө, 11 хүрэл, нийт 14 медаль хүртсэн бахдам амжилт гаргажээ. 

Каракалпакстаны Бүгд Найрамдах Улсын Нукус хотод 11-р сарын 3-наас 9-ний хооронд зохион байгуулагдсан Абу Райхан Берүнийн нэрэмжит химийн олон улсын 3-р олимпиад (ARBIChO 2026) амжилттай өндөрлөлөө. 11-р сарын 9-ний өдөр олимпиадын ялагчид болон медальтнуудыг алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд Узбекистан Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын дэд сайд Мехринисо Пардаева, Шинжлэх ухааны академийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч Шомансур Сагдуллаев, Каракалпакстаны Бүгд Найрамдах Улсын Жогаргы Кенес (Дээд Зөвлөл)-ийн Нийгэм-соёлын хөгжил, залуучуудын бодлого, олон нийтийн байгууллагуудын асуудал эрхэлсэн хорооны дарга Мурат Атамуратов, Мэргэшсэн боловсролын байгууллагуудын агентлагийн захирал Севара Шакирова, Шинжлэх ухааны олимпиадын төвийн захирал бөгөөд ARBIChO 2026 олимпиадыг зохион байгуулах хорооны дарга Торабой Шерматов, мөн олон улсын зохион байгуулагчид, шинжээчид болон зочид төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү нэр хүндтэй олон улсын мэдлэгийн уралдаан нь Азербайжан, Коста-Рика, Гүрж, Израиль, Иордан, Казахстан, Кыргызстан, Малайз, Монгол, Катар, Орос, Саудын Араб, Тажикистан, Тайланд, Турк, Туркменистан, Узбекистан зэрэг орны авьяаслаг сурагчдыг цуглууллаа. Оролцогчид онолын болон практик үе шатуудад өөрсдийн мэдлэг, чадавхыг харууллаа. ​​Олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулсан уг тэмцээн нь сурагчдын химийн онолын мэдлэг, лабораторийн ур чадвар, шинжлэх ухаанч-аналитик сэтгэлгээг үнэлж дүгнэв.

Оролцогчид онолын бодлого болон лабораторийн сорил, туршилтын даалгавруудаар мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухааны ур чадвараа сорьсон энэхүү нэр хүндтэй олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 3 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа! 

 МӨНГӨН МЕДАЛЬ – 3

  • Х.Хонгор — Бага тэнгэр сургууль
  • Д.Гарьд — Нийслэлийн 44-р сургууль
  • Б.Бишрэлт — Шинэ Монгол сургууль

ХҮРЭЛ МЕДАЛЬ – 11

  • Б.Ган-Эрдэнэ — Асури сургууль
  • Э.Удвал — Эрхэт Эрдэм сургууль
  • О.Хунан — Орчлон сургууль
  • Д.Ашид-Эрдэнэ — Орчлон сургууль
  • О.Оюужин — Сант сургууль
  • Б.Саруулсайхан — Шинэ Эрин сургууль
  • Ц.Тэргэлсаран — Байгаль-Эх лицей
  • Б.Мөнхжин — Сант сургууль
  • А.Тэнгис — Орчлон сургууль
  • Ц.Үжин — Орчлон сургууль
  • С.Оргил — Орчлон сургууль

Энэхүү амжилт нь сурагчдын маань уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, химийн шинжлэх ухаанд тэмүүлэх хүсэл эрмэлзэл, тэднийг бэлтгэсэн багш нарын мэдлэг, ур чадвар, эцэг эхчүүдийн дэмжлэгийн үр дүн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08