Dark Light
Нийгэм | 2022-03-09

Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд ил болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
Засгийн газрын хуралдаанд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Зөрчлийн тухай хууль 2017 оны долоодугаар сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Зөрчлийн хуулийг анх боловсруулахда тухайн үед хэрэгжиж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой зохицуулалтуудыг нэгтгэж баталсан. Энэ удаад төр шууд торгодоггүй, шалган тусалдаг, зөвлөдөг байдлаар төслөө боловсруулсан. Мөн 2016 онд Хөгжлийн банканд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдүүллээ. 130 хуудас материал бий. Шалгалтын хүрээнд ямар ажил хийсэн нь илүү тодорхой болно хэмээлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10