АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ерөнхийлөгч Дональд Трампыг “унтахыг хүсдэггүй төрийн тэргүүн” хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр Бүгд Найрамдах намын үндэсний чуулганы үеэр “Бид сэрүүн байж чаддаггүй төрийн тэргүүнээс унтахыг хүсдэггүй төрийн тэргүүн рүү шилжлээ” хэмээн хэлсэн байна.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, Трамп шөнийн 02:00 цаг болон түүнээс ч орой туслахууд руугаа залгах тохиолдол байдаг аж. Тэрбээр өөрөө ч өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа удаан хугацаагаар унтдаггүй гэдгээ хэлж байжээ.







Гадаад




