Dark Light
Нийгэм | 2022-03-19

Дорноговь аймагт "Эрүүл мэндийг дэмжих төв" нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Эрүүл мэндийг Дэмжих Төв нээгдлээ. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг 2022 оны 03 сарын 18-нд байгууллаа. Энэхүү төв нь ходоод, гэдэсний уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат (эхо), зүрх судас, мэдрэл, нүд, чих, хамар, хоолойн үзлэгийн иж бүрдэл тоног төхөөрөмжүүд, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат, суурин рентген оношилгооны аппарат, компьютерт томограф зэрэг хамгийн сүүлийн үеийн техник, технологи бүхий багаж хэрэгслээр тоноглогдсон төв юм.
May be an image of 2 people, people standing, balloon and outdoors
 
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон аймгийн засаг даргын тамын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч гишүүд оролцлоо.
May be an image of 10 people, people sitting, people standing and outdoors
 
"Эрүүл мэндийн дэмжих төв" нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, хувь хүн, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлэх төв юм. Иргэд, үйлчлүүлэгчид тус төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаж аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна.
 
May be an image of indoor

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10