2026 оны 11-р сарын 09-ний 08 цагаас 2026 оны 11-р сарын 16-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тоймыг хүргэж байна.
Хур тунадас: 12-нд Баян-Өлгийн баруун хэсгээр 0-2.0 мм, 13-нутгийн баруун хойд хэсгээр 0-17.0 мм хур тунадас, 14-нд нутгийн хойд хагаст 0-13.0 мм, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0-4.0 мм хур тунадас, 16-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар 0-14.0 мм хур тунадас орсон байна.
Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.1-24.2 мм хур тунадас орсноос 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэрт 24.2 мм, Завханы Баянтэст 21.3 мм, Увсын Ховд 21.0 мм тунадас орсон байна.
Цасан бүрхүүл: Өнөө өглөөний станц харуулын мэдээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос, Хамгийн их нь Увс аймгийн Цагаанхайрханд 41 см, Завхан аймгийн Баянтэст 30 см, Тэст 28 см, Сонгинод 27 см, Түдэвтэй, Баянхайрханд 22 см, Сэлэнгэ аймгийн Мандалд 20 см, Улаанбаатар хот орчмоор 5-13 см цасан бүрхүүл тогтсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэнд Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -4...+5 градус, говь талын нутгаар +7...+14 градус, бусад нутгаар +5...+9 градус дулаан байв.
Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар 1-12 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -6...-12 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчим, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +3...+9 градус дулаан, бусад нутгаар -5...+2 градус байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногт хугацааны эхний хагаст Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -12...-20 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар -3...+3 градус дулаан, бусад нутгаар -5...-11 градус хүйтэн хоносон байна.
Хугацааны сүүлийн хагаст ихэнх нутгаар 1-18 градусаар өмнөх шөнөөс хүйтэрч, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Тэрэлж голын хөндийгөөр -20...-29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-19 градус хүйтэн хоносон байна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар түр зуур секундэд 17-19 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор:
Хур тунадас: 13, 14-нд 3-4 мм, 15-16-нд 0.2-0.8 мм нойтон цас, цас орсон байна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр байв.
Агаарын температур: Долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+9 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс хүйтэрч, шөнөдөө -2...-15 градус хүйтэн, өдөртөө -5...+7 градус дулаан байв. Нисэх-Яармаг орчмоор долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө -10...-18 градус хүйтэн, өдөртөө +3...+9 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс хүйтэрч, шөнөдөө -15...-21 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байв.
Тэрэлж-Налайх орчмоор: 13, 14-нд 13.0 мм, 15-нд 0.2 мм, 16-нд 0.3 мм нойтон цас, цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-6 метр байв. Агаарын температур долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө -10...-16 градус хүйтэн, өдөртөө +5...+13 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс хүйтэрч, шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байв.
Багануур орчмоор: 13, 14-нд 5.6 мм, 15, 16-нд 0.2 мм нойтон цас, цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 2-6 метр байв. Агаарын температур долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө -8...-16 градус хүйтэн, өдөртөө +2...+13 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс хүйтэрч, шөнөдөө -12...-20 градус, өдөртөө -2...-9 градус хүйтэн байв.
2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цагаас 14-ний 08 цаг хүртэлх цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээ:
Их цас: 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутгаар 0.0-8.0 мм их цас орж, 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгийн аймгийн нутгаар 1.0-9.0 мм их цас орж цаг агаарын аюултай үзэгдэл, Увс аймгийн нутгаар 0.1-11.0 мм, Завхан аймгийн нутгаар 0.0-12.0 мм, Хөвсгөл аймгийн нутгаар 0.3-17.0 мм их цас орж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
13-ны өдөр Хөвсгөл аймгийн нутгаар 0.0-8.0 мм, Архангай аймгийн нутгийн хойд хэсгээр 5.0-6.0 мм, Булган аймгийн нутгаар 3.0-9.0 мм, Орхон аймгийн нутгаар 6.0-8.0 мм, Төв аймгийн нутгийн баруун болон хойд хэсгээр 5.0-7.0 мм их цас орж, 13-14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар 5.0-6.0 мм их цас орж цаг агаарын аюултай үзэгдэл, Хэнтий аймгийн нутгаар 0.0-10.0 мм их цас орж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН







Нийгэм

