Dark Light
Улс төр | 2026-11-16

ӨНӨӨДӨР УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД БОЛОН ТАВАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | УИХ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны Намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт намын бүлэг, зөвлөлийн болон ажлын хэсгүүдийн хуралдах тов, хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулъя.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны Намрын ээлжит чуулганы хүрээнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гарагт намын бүлэг, зөвлөл болон хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий таван ажлын хэсэг хуралдана.

10:00 цагт: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаанууд

  • УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

  • УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан: “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

  • ХҮН намын зөвлөлийн хуралдаан: “Үндсэн хууль” танхимд болно.

12:00 цагаас эхлэх ажлын хэсгийн хуралдаанууд

  • 12:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг “Их засаг” танхимд хуралдана.

  • 13:00 цагт: Төсвийн байнгын хорооны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026 он) сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг “Үндсэн хууль” танхимд хуралдана.

  • 14:00 цагт: Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны Нийгмийн халамжийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.

  • 14:00 цагт: УИХ-ын даргын 2026 оны 437 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Монголбанкны “Г” байранд хуралдана.

  • 16:00 цагт: УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 10 дугаар хавсралтаар байгуулагдсан Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Үндсэн хууль” танхимд хуралдана.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08