Dark Light
Спорт | 2026-11-16

МОНГОЛЫН “AURORA GAMING” БАГ “CLASH OF GIANTS” ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

PUBG Mobile-ийн “Ruthless Pro Series: Clash of Giants Season 8” тэмцээний гурав дахь өдрийн (нийт 18 тоглолтын дараах) байдлаар Монголын “Aurora Gaming” баг хүснэгтийг илт давуугаар тэргүүлж эхэллээ. Тэд өчигдөр гурван удаа "Chicken Dinner" авч, нийт 91 оноо цуглуулснаар 200 онооны босгыг давсан анхны баг болж, 213 оноотойгоор хоёрдугаар байрт яваа багаас бүхэл бүтэн 69 оноогоор тасарчээ.

Тэмцээний нийт 30 тоглолтоос 18 нь явагдаад байгаа бөгөөд Монголын бусад багуудаас “Reince Esports” 101 оноогоор 9 дүгээр байрт, “The MongolZ” баг 17 тоглолтоос 99 оноо цуглуулж 11 дүгээр байрт бичигдэж байна.

Гурав дахь өдрийн дараах эхний 10 байрын жагсаалт (18/30 тоглолт):

  • 1. Aurora Gaming (Монгол): 213 оноо (5 WWCD | 139 finishes)
  • 2. All Gamers (Хятад): 144 оноо (0 WWCD | 96 finishes)
  • 3. Kiwoom DRX (БНСУ): 140 оноо (3 WWCD | 70 finishes)
  • 4. Sharper Esports (Тайланд): 135 оноо (3 WWCD | 84 finishes)
  • 5. Nongshim RedForce (БНСУ): 126 оноо (1 WWCD | 79 finishes)
  • 6. Bigetron by Vitality (Индонез): 116 оноо (2 WWCD | 82 finishes)
  • 7. Hustler Crew (Их Британи): 108 оноо (1 WWCD | 73 finishes)
  • 8. Weibo Gaming (Хятад): 105 оноо (0 WWCD | 83 finishes)
  • 9. Reince Esports (Монгол): 101 оноо (1 WWCD | 75 finishesл)
  • 10. Dplus (БНСУ): 101 оноо (0 WWCD | 83 finishes)

Гурав дахь өдрийн онцлох үйл явдлууд

  • Зогсоошгүй эрч: Нийт 30 тоглолтын цуврал дуусахад 12 тоглолт үлдээд байхад “Aurora Gaming” баг таван удаа ялалт байгуулж, устгалын тоогоор (139) өрсөлдөгчдөөсөө дор хаяж 43 оноогоор илүүрхэж байна.

  • Медалийн төлөөх ширүүн өрсөлдөөн: Хоёрдугаар байрт яваа “All Gamers” (144 оноо) болон тавдугаар байрт бичигдэж буй “Nongshim RedForce” (126 оноо) багуудын хооронд ердөө 18 онооны зөрүү байгаа нь шагналын байрны төлөөх өрсөлдөөнийг улам ширүүн болгожээ. Түүнчлэн 15 дугаар байрт яваа “Team Flash” (80 оноо) бусад багаас зургаан тоглолт дутуу буюу 12 тоглолт хийсэн тул оноогоо ахиулах бүрэн боломжтой байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08