Dark Light
Нийгэм | 2022-03-20

Б.Бат-Эрдэнэ: Хариуцлагагүй бүх зүйлтэй хатуу тэмцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүшийн аманд газар зөвшөөрөлгүй ухаж байна гэх мэдээллээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр /2022.03.19/ өдөр очиж ажлыг зогсоосон. Гэвч ДЦГ хамгаалалтын захиргааны хүмүүс явсан хойгуур үдээс хойш үргэлжлүүлэн ажилласан байна. Тус өдрийн орой дахин гомдол ирсний дагуу очиж шалгалт явуулж, газар дээр нь очиж үзэхэд хариуцсан хүн байхгүй 2 ширхэг экскаватор ажиллаагүй, 4ширхэг ачааны машин өглөө 10 цагаас шороо зөөнө гэсэн тайлбартай зогсож байв.

Холбогдох албаныхан нөхцөл байдлыг хянан доорх арга хэмжээг авч ажиллав. 

1. Машинуудыг талбайгаас гаргав.

2. Байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана.

3. 2 ширхэг экскаваторын хаалган дээр шаардах хуудас нааж, лацдав.

4. Маргааш буюу /2022.03.21/хамгаалалтын захиргаан дээр ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзан бичиг баримтын бүрдлийг шалгах, ХЗ -ны архив бичиг хэргийн материалтай тулгалт хийнэ хэмээн Байгаль орчны яамнаас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10