Dark Light
Нийгэм | 2026-11-16

УЛААНБААТАРТ 16, 17, 18-НД ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 11 дүгээр сарын 16-наас 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна.
 
Хур тунадас: 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 
 
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.     
 
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр   -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 16-нд цас, 17,18-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна.  
 
Салхи: Ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 5-10 метр. 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-25 градус, бусад хэсгээр -14...-19 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08