Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод ажиллаж Ерөнхий боловсролын сургуулиудын олимпын танхим, БТСГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Төв аймгийн хувьд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпын их наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монгол улсын цор ганц аймаг бөгөөд олимпизмыгсурталчлах, ирээдүйн олимпын медальтнуудыг төрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн юм. Аймгийн хэмжээн 31 ерөнхий боловсролын сургуультай бөгөөд 80 шахам биеийн тамирын багш ажиллаж байна. "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны хүрээнд амжилттай оролцох үүднээс олимпын танхимуудаа засаж сайжруулах ажлыг хийж хэрэгжүүлж байна.
Нийгэм | 2022-03-21
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







