Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-10

ЛУУ, БИЧ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 30

2026.09.11 / БААСАН ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН
ДОЛООН УЛААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулах: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 06.24-19.14
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Гал

Аргын тооллын 9 сарын 11, Сугар гараг. Билгийн тооллын 30, Харцага одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:24-19:14. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19