Dark Light
Нийгэм | 2022-03-21

Байден Украины нөхцөл байдлын талаар уулзалт хийхээр Польш руу явна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 3-р сарын 25-ны баасан гарагт Варшавт хотод, Польшийн ерөнхийлөгч Анжей Дудатай уулзана гэж Цагаан ордон мэдэгдлээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэлэхдээ, ерөнхийлөгч нар "ОХУ-н Украины эсрэг эхлүүлсэн үндэслэлгүй, шалтгаангүй дайны улмаас үүссэн хүмүүнлэгийн болон хүний ​​эрхийн хямралд олон улсын хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ” гэжээ.

Байдены Польшид хийх айлчлал нь НАТО-гийн холбоотон орнууд, Их долоогийн удирдагч нар болон Европын холбооны удирдагчидтай Брюссельд хийх уулзалтаас нэг өдрийн дараа болох бөгөөд Украин улсыг дэмжих олон улсын хүчин чармайлтыг хэлэлцэх болно гэж Цагаан ордон мэдэгдэв.

Эх сурвалж:BBC News Russian 

Бэлтгэсэн: Р. Буянхишиг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10