Dark Light
Нийгэм | 2022-03-21

С.Одонтуяа: Ковидын хуулийг яаралтай цуцлах шаардлагатай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.03.21/ хуралдаж хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: "Ковидын хуулийг сунгаад л байна. Бүх хорио цээр тавиад энгийн амьдралдаа шилжиж байхад зөвхөн ковидын хууль л сунгагдсаар байна. Үүнийгээ яаралтай цуцлах шаардлагатай байна. Монгол Улсад гамшгийн тухай хууль бий. Энэ хуулиар бүх асуудлыг зохицуулаад явах боломжтой. 

Энэ асуудлыг чуулганы хуралдаанд удаа дараа шүүмжлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ бүх зүйлийг гамшгийн хуулиар зохицуулах боломжтой. Та нар яагаад гамшгийн хуулиа оруулж ирэхгүй байгаа юм бэ гэж анхааруулсан" Тэгэхээр гамшгийн хуулиараа явахгүй бол энэ улсын төсөв хөрөнгө хяналтгүй урсаж байна.

УИХ төсөв батлах, хяналтаа хийх зэргээр ажлаа сайн хийх ёстой. Гэтэл 4 жилийн талд орчихоод байхад УИХ КОВИДЫН ХУУЛЬ гэдгээр Засгийн газарт бүх эрх мэдлийг шилжүүлсэн. Үүний цаана хяналтгүй байдал, авлига, хээл хахуул, төсвийн мөнгийг дураараа зарцуулж байна. 

Тиймээс Ерөнхий сайдад ковидын хуулийг яаралтай цуцлахыг шаардах болно" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10