Dark Light
Нийгэм | 2022-03-24

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн" гэлээ.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10