Dark Light
Нийгэм | 2022-03-28

УАШТ:Баг тамирчид 4 алт, 2 хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зууны манлай МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны баг тамирчид 4 алт, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Тодруулбал, эмэгтэй 52кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63кг-ийн жинд ОУХМ У. Шинэцэцэг,  эрэгтэй 63,5 кг-ийн жинд Б.Мишээлт  нар алтан медаль, эрэгтэй 54кг-ийн жинд Б. Цэндсүрэн, эмэгтэй 70 кг-ийн жинд Б.Сайнбаяр нар хүрэл медаль хүртсэн юм.

Тэмцээнд 41 байгууллагын 300 гаруй тамирчин оролцсноос “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлт “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10