Dark Light
Нийгэм | 2026-09-11

ИРЭХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 09 дүгээр сарын 11-нээс 09 дүгээр сарын 21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
12-ноос 13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
 
Хур тунадас: 11, 12-нд Төв аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. 
 
Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12-нд зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүн байна. 14-нөөс ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -1...-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас:  17-нд өдөртөө бага зэрийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 17-19-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 12, 20-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 0...+5 градус, Яармаг, Сонгиноны орчмоор 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө +4...+9 градус, Яармаг Сонгины орчмоор 0...+5 градус, өдөртөө +20...+25 градус   дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10