Цогтцэций өртөөнд вагон замаас гарсан асуудлаар ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ.
УБТЗ-ын хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн
2022 оны 03-р сарын 27-ны өдрийн 19:40 цагт Таван толгой Цогтцэций өртөөнд аж ахуй ажил хийж байсан нэг вагоны хоёр дугуй замаас гарсан ийм нөхцөл байдал үүссэн. Зам тээвэр хөгжлийн сайдын баталсан журмын дагуу Төмөр зам дээр гарч байгаа зөрчлийг дутагдал, гологдол гэж хоёр ангилдаг. Тухайн замаас гарсан асуудлыг бол осол биш гологдол гэж үзнэ.
Гологдол гарсан асуудалтай холбогдуулан Улаанбаатар Төмөр замаас шөнийн 01 цаг 30 минутанд шуурхай бүлэг гаран ажиллаж байна. Газар дээр нь сэргээн засварлах ажил явагдаж байна. Хохирлын хувьд одоогоор тогтоогдох боломжгүй. 7-10 хоногийн хугацаанд судалж байж хариу гарна.
АДМИН








Нийгэм







