Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр ой хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсийн эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж байна. Эргүүл хяналтын бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэхдээ гал түймэр гарч болзошгүй 3 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулсан. Мөн 9 удаагийн хөрсний шар өвс шатсан дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа.
Түүнчлэн давхардсан тоогоор нийт 1309 алба хаагч, 392 автомашин техник хэрэгсэлтэйгээр нийслэлийн ногоон бүсэд зорчсон 127 автомашин, 320 иргэн, 55 айл өрх, 10 хуулийн этгээдэд сэрэмжлүүлэг хүргэж, гарын авлага, санамж сэрэмжлүүлгийн материалыг 300 ширхгийг тарааж ажилласан байна.
Дээрх ажлын хүрээнд ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 4 байгууллагын цахим хуудас, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр давхардсан тоогоор 30 гаруй удаагийн давтамжтай цацаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллалаа.Эргүүл хяналтын арга хэмжээ үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
АДМИН








Нийгэм







