Dark Light
Нийгэм | 2022-03-28

Л.Наранбаатар: Төр өнчин хүүхдийн өвийг хурааж аваагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд "Хөтөлийн цемент шохой " ТӨХК-ийн гүйцэтгэх захирал эдийн засагч Л.Наранбаатар сэтгүүлчдэд хандан үүсээд байгаа асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Л.Наранбаатар 'ТӨР ДЭЭРЭМДҮҮЛСЭН ҮЙЛДВЭРЭЭ БУЦААН АВЛАА. ЭНЭ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬЧЛАЛ БОЛ ХУВЬЧЛАЛ БУС ЦЭВЭР ДЭЭРЭМ БАЙСАН. Төр өнчин хүүхдийн өвийг хурааж аваагүй. Төр санхүүгийн луйврын схемээр дээрэмдүүлсэн үйлдвэрээ эргүүлэн авч байна. Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэр бол 1983 онд төрийн хөрөнгөөр, ахмад үеийнхэн маань бүтээн босгосон Монгол Улсын цементийн ууган үйлдвэр юм" гэж тодорхойлсон бөгөөд дараах ноцтой баримтуудыг дэлгэсэн юм. 

2011.01.12. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, ТӨХ-ны дарга Д.Сугар нарын хамтарсан тушаалаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсэг байгүулав. Ажлын хэсэг Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр тэргүүтэй 6 хүн багтаж байсан. Ц.Ууганбаяр нь Хөгжлийн банкинд 120 тэрбум төгрөгийн өртэй "Нью Яармаг хаусинг прожект" компанийн захирал бөгөөд яллагдагчаар татагдан, өнөөдөр цагдан хоригдож байгаа юм. 

2011.01.13. Ердөө маргааш нь "Бейзмент' гэдэг тамга, гэрчилгээнээс өөр юмгүй, өмч хөрөнгөгүй, үйл ажиллагаа явуулж байгаагүй, айлын орон сууцан дээр хаягтай компани Хөтөл цемент шохойн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар сонгогдсон. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг олон улсын 9 супер том банк, корпорациудыг тамга, гэрчилгээнээс цаашгүй, айлын гэрийн хаяг дээр бүртгэлтэй аж ахуйн нэгж ялсан гэдэг хуурамч баримт бурдүүлж Хөтөлийг дээрэмдэж авах ажиллагаа эхэлсэн. 

2011.01.17. Хөрөнгө оруулагч сонгох ажлын хэсэг байгуулснаас хойш 4 хоногийн дараа ЗТБХБ-ын сайд Халтмаагийн Баттулга албан бичиг илгээж, тэр өдөр нь ТӨХ-ны дарга Д.Сугар, "Бейзмент" ХХК, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд гурвалсан гэрээ байгуулав. "Бейзмент" ХХК нь өөрийнхөө хөрөнгөөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулж, шинэ технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хөрөнгө оруулалтаа олж авах, 10 жилийн дараа үлсад 100 хувь буцааж өгөх үүрэг хулээсэн байна. 

2012.1.19. "Бейзмент" ХХК нь өөрийнхөө хөрөнгөөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулах гэрээ байгуулсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "Бейзмент" ХХК-д 61.2 сая ам.долларын зээл олгосон байна. 

2015.07.03. З.Энхболд даргатай УИХ-аас 'Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах" тухай 70 тоот тогтоол гаргав. Тогтоолын хавсралтын 4.17-д Хөтөлийн цементийн үйлдвэрийг хөрөнгө оруулсан этгээдэд хувьчлана" гэсэн тусгайлсан заалт оруулж өгсөн. "Бейзмент" ХХК-д л зориулж хувьчлах тухай УИХ-ын 70 тоот тогтоол гаргасан. Энэ заалт нь Үндсэн хууль, Төр, орон нутгийн өмчийн хуулиудыг илэрхий зөрчсөн, 1 компанийн захиалгаар гаргасан хууль бус шийдвэр юм. 

2015.08.17. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар "2015-2016 хувьчлах, өөрчлөн байгуулах Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах" Тухай 330 тоот тоггоол гаргаж, хоер зуун жилийн нөөцтэй, шохойн чулууны хоёр орд газар, Дулааны цахилгаан станцийг үнэлээгүй хуурамчаар өр төлбөрт оруулж, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг Зайсанд байрлах 4-хөн өрөө орон сууцны мөнгөөр хувьчилсан. 

2018.10.27 “Хөтөл" компанийн эзэн гэх Д.Мишиг, Р.Энхтуул, Р.Энхбаяр нар бүх хувьцаагаа Х.Баттулгын “Мах импекс", Д.Эрдэнэбилэгийн Худалдаа, хөгжлийн банкинд 2019-2012 онд, 2012-2018 онд Бейзмент болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан иргэн М.Бөх-Очирт бэлэглэсэн гэх асуудлуудыг хөндөн баримтуудыг дэлгэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10