Dark Light
Нийгэм | 2022-03-28

Тархины мэс засалд навигацын систем нэвтрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт анагаах ухааны шинэ технологи нэвтэрч, мэдрэлийн навигацын хагалгааг хийж эхэллээ.  Энэ нь хамгийн сүүлийн үеийн навигацын удирдамжийн системийг  Азийн хөгжлийн банкны санхүүжүүлснээр  нэвтрүүлсэн явдал юм. Өмнө нь тоног төхөөрөмжийн хүчин чадлаас шалтгаалан зарим хавдарт хүрэх боломжгүй үүнээс шалтгаалан эмчлүүлэгчид гадаад улсад эмчлүүлдэг байжээ. Гэсэн хэдий ч өнөө үед өвчтөнүүд шинэ технологийн ачаар Монголд хамгийн сайн эмчилгээ хийлгэх боломжтой болжээ. 

Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч С. Абай: "Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай эмнэлэг дээр 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж аппаратууд нийлүүлэгдсэн. Мэс заслын микроскоп, дуран, навигацын аппарат гэх мэт. Эдгээрээс навигацын аппаратыг онцолж танилцуулахад тархины эдийн гүнд байрладаг эмгэг хүрэхэд тархины эрүүл эдийг хамгийн бага хэмжээгээр цочроодог давуу талтай. Орчин үеийн дэвшилтэт технологи юм. Тархины эдийн гүнд байрлалтай ямар нэгэн хавдар буглаа зарим нэгэн төрлийн судасны эмгэгт бид хүрэх боломжгүй байсан үе бий. Тэр үед бол хүмүүс гадаад руу эмчилгээнд явдаг байсан. Харин одоо бол заавал гадагшаа явж эмчлүүлэх шаардлагагүй болж байна" 

МЕД Монгол ХХК – н ахлах инженер С.Билгүүндэмбэрэл: "Брайн Лаб компани нь Германы эмнэлгийн тоног төхөөрөмжөөр мэргэжсэн компани бөгөөд тэр дотроо чих хамар хоолой мэдрэлийн мэс засал, нугасны мэс заслын үед компьютерын  дүрсний тусламжтайгаар мэс засал хийдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани юм. Өнгөрсөн 2 сард уг компанийн нэг онцлог бүтээгдэхүүн болох мэдрэлийн мэс заслын навигацын тоног төхөөрөмжийг 3-р эмнэлэг дээр суурилуулсан ба уг төхөөрөмж нь одоогоор дэлхийн стандарт болсон технологи юм. Монголдоо бол 3-р эмнэлэгт анхны бөгөөд цор ганц төхөөрөмж болж байгаа" 

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10