Dark Light
Нийгэм | 2022-03-28

Төлбөрийн системийн оролцогчдод зориулсан сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанкнаас 2022 оны 3 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд банк, аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн 27 байгууллагын 100 гаруй мэргэжилтэнд төлбөрийн системийн талаарх сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Монголбанкны зүгээс төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалт болон дэд бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой мэдээ мэдээллийг хүргэх, оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой  юм.

Тус сургалтаар “Үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги-2026”, “Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих шинэчлэгдсэн журам”,  “Төлбөрийн картын зохицуулалт”, “ҮЦГТ-ийн төлбөрийн картын сүлжээний дүрэм”, картын гүйлгээний маргааны зохицуулалтанд орсон өөрчлөлт, дансны нэгдсэн дугаарлалт (IBAN) зэргийг дэлгэрэнгүй танилцууллаа.  Түүнчлэн, төлбөрийн системийн хяналт шалгалтын дагуу цаашид анхаарах асуудал, QR-ийн нэгдсэн зохицуулалт, их дүнтэй төлбөрийн системийн дүрэм болон автомат клиринг хаус системийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг тус тус танилцуулж, санал солилцов.

 

Сургалтанд хамрагдсан мэргэжилтний онцлох байр суурь: Д.Энхчимэг

“Монгол Улсад банкны төлбөр тооцооны систем нь арилжааны банкууд дээр түшиглэн өнөөдрийг хүртэл маш сайн хөгжиж ирсэн. Сүүлийн үед энэ суурин дээр финтек компаниуд нэмэгдэн орж ирж төлбөр тооцоог улам хялбар энгийн болгож байна.

Монголбанкны Төлбөр тооцооны газар, ҮЦГТ нь технологийн хөгжлийг Монгол Улсын төлбөр тооцооны орчинд хурдацтай нэвтрүүлэхэд түүчээлэн ажиллаж, энэхүү системийн оролцогч хэрэглэгч нарын санал бодлыг нээлттэй сонсч үйл ажиллагаандаа тусган ажилладаг нь маш сайн бөгөөд энэ сургалтын арга хэмжээний үеэр мөн санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай байна.

Өнөөдрийн энэ сургалаар төлбөрийн системд оролцогчдыг мэдээллээр ханган, шинээр гарсан системийн өөрчлөлт болон дүрэм журмын өөрчлөлтөө танилцуулж байгаа нь төлбөр тооцооны системд төрөл бүрийн олон оролцогчтой болсон энэ үед цагаа олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна”.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10