Dark Light
Нийгэм | 2022-03-28

Хайгуул, ашиглалтын 1023 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэг Байгаль орчны нөхөн сэргээлт, хаалт сэдвээр үргэлжилж байна. 

Хэлэлцүүлэгт Сүхбаатар, Дорнод, Төв, Хэнтий, Дундговь аймгийн Засаг дарга нар болон тус аймгийн Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага, Уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцэж байна. 

Дундговь аймгийн хувьд, нийт нутаг дэвсгэрийн 7,9 хувь буюу 529632,19 га талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн засаг дарга Ц.Мөнхбат “Орон нутагт нийтлэг тулгамддаг асуудал бол хайгуулын ажил хийхэд орон нутгийн иргэдээс санал авах талаар хууль, журамд тусгагдаагүй ч иргэд, малчдын эсэргүүцэлтэй тулгардаг” гэдгийг онцоллоо. Иймд орон нутагт уул уурхайн  төлөөлөгчийн нэгж байгуулах, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн байгууллага хоорондын цахим харилцааг сайжруулах, мөн нутгийн захиргааны байгууллагууд нь орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад геологи хайгуулын салбарын үйл ажиллагаа, хууль эрхзүйн орчны талаар тогтмол сурталчлан таниулах шаардлагатайг хөндөв. 

May be an image of text that says '10 Canada portnership MERIT эрдэс баялгийн огтоомжийн салбарын хууль хамтын ажиллагаа, х шийдэл 3YYH бусийн хэлэлцуулэг баруун-уртхот 2022 28-29'

Хэнтий аймгийн хэмжээнд нийт 0,26 сая га талбайг хамарсан хайгуул, ашиглалтын 208 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байдаг. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс болон жонш, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн ашигт малтмалын олборлолт, борлуулалт өмнөх оноос 21 хувиар өсч 192.1 тэрбум төгрөгт хүрчээ. Уул уурхайн нийт 173 компани тус аймагт үйл ажиллагаа явуулж байгааг Засаг дарга Ц.Чогсомжав танилцуулсан. 

May be an image of 10 people, people standing, people sitting and text that says 'панелистууд: уул уурхай, хунд уйлдвариин намны уул уурхайн оодлогын азрып Oh технологиин хэлтсийн дарга ч.цогтбаатар дорнод аймгийн 3acar дарга 1.бадамсурэн дундговь аймгиин 3acar дарга ц.менхбат сухбаатар аймгийн 3acar дарга м.идэрбат хэнтии аймгийн Bacar дарга 1.чогсомжав TeB аймгиин здтг дарга м.отгонбат ашигт малтмал, газрын тосны азрын дарга л.баярмандал ашигт малтмал, азрын тосны газрын азрын тосны хайгуулын хэлтсийн дарга б.сунжидмаа ундэсний геологиин албаны дарга чулуун

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум нь төмөр замд холбогдсон, гаалийн бүстэй, баяжуулах үйлдвэрүүдтэй уул уурхайн түшиц сум гэдгээрээ онцлогтой. Хэнтий аймгийн Дархан, Галшар сумаар дамжин Сүхбаатар, Дорноговь аймгаас жонш, төмрийн хүдрийн тээвэрлэлт Бор-Өндөр сумруу хийгддэг. Үүнээс үүдэлтэйгээр бэлчээрийн газрын доройтол үүсч байна. Цаашид дэд бүтцийг хөгжүүлэх, төвлөрлийг бууруулах, уул уурхайн компаниудын нйигмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтсон нэг автозамын маршрутыг бий болгох шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн. 

Төв аймгийн хувьд 0,38 сая га талбайг хамарсан 386 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Нийт 10750,8 га талбай уул уурхайн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж  буй бөгөөд үүний 64,67%-д техникийн, 35,47%-д биологийн нөхөн сэргээлт хийгджээ. 

Дорнод аймгийн хэмжээнд 0,52 сая га талбайг хамарсан 157, Сүхбаатар аймагт 0,28 сая га талбайг хамарсан 89 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. 

Дээрх аймгуудын хэмжээнд нийт 2,03 сая га талбайд хайгуул, ашиглалтын нийт 1023 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй бна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10