Dark Light
Нийгэм | 2022-03-29

С.Моллай тэргүүтэй Монголын 18 жүдоч их дуулгад зодоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туркийн Анталья хотод жүдо бөхийн их дуулга ирэх сарын 1-3-нд болно. Тэмцээнд 67 орны 564 (эрэгтэй 336, эмэгтэй 228) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор 18 жүдоч зодоглох юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Сүхбат, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д С.Моллай, Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзэхээр өнөөдөр хилийн дээс алхав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10