Dark Light
Нийгэм | 2022-03-29

"Таван толгой түлш"-ийн баруун бүсийн үйлдвэрийг 8 сараас хаана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дөрөвдүгээр их хурал боллоо. 

Хуралд ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд  ажлын албаны дарга Б.Алтанзул, Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчин, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Н.Батхүү, ЦЕГ-ын нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга Н.Лхагвасүрэн, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг төлөөлж БОГУУХГ Дарга Н.Батбаатар нар танхимаар оролцож, бусад үндэсний хорооны гишүүд цахимаар оролцлоо. 

Хурлаар үндсэн таван асуудлыг хэлэлцсэн. Үүнээс онцолбол,

1. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд туршилт судалгааны дүнг үндэслэн технологийн шинэчлэлийг яаралтай хийх, Таван толгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох арга хэмжээ авах, үйлдвэрийн байрыг дундын бүсийн агуулахын барилгын зориулалтаар ашиглах бэлтгэл хангах, үйл ажиллагааг зогсоохтой холбогдуулан 200.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөц бүрдүүлэн ажиллахыг Таван толгой түлш ХХК-д үүрэг болгов.

2. Мөн “Ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох” арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид олгох ногоон зээлийн бүтээгдэхүүний жагсаалт, зээлийн хүүгийн хувь хэмжээг баталлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10