Dark Light
Гадаад | 2026-09-11

САРАН ДЭЭР УЛААН БУУДАЙ, УЛААН ЛООЛЬ ТАРИНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Сарны бааз зэрэг сансрын байгууламжид улаан буудай, амтат чинжүү, улаан лооль болон төрөл бүрийн навчит ногоо тариалахаар төлөвлөж байгаа талаар ОХУ-ын ШУА-ийн Анагаах ухаан, биологийн асуудлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний нарийн бичгийн дарга Маргарита Левинских мэдээлжээ.

Түүний хэлснээр, сансрын орчинд тариалах ургамлын сорт нь температурын огцом өөрчлөлт, жингүйдэл, сансрын цацраг зэрэг нөхцөлд тэсвэртэй байхаас гадна хэмжээ, өсөлтийн онцлог зэрэг тодорхой шаардлагыг хангах ёстой аж.

“Өөрийн улаан лоольтойгоо сансарт” төслийн хүрээнд Орос, Беларусийн сурагчид “Бион-М” №2 биоспутникаар хэд хэдэн сортын улаан лоолийн үрийг сансарт илгээж, дэлхий дээрх хяналтын бүлэгтэй харьцуулан ургалт, соёололтод ямар өөрчлөлт гарахыг судалж байна.

Судлаачдын үзэж буйгаар, сансарт байсан улаан лоолийн үрүүд үндсэн биохимийн шинж чанараа хадгалсан ч молекулын түвшинд нарийн өөрчлөлтүүд ажиглагджээ. Цаашид зарим үрийн генетикийн бүтэц өөрчлөгдөж, сансрын нөхцөлд тусгайлан тохирсон шинэ сорт бий болох боломжтой гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19