Dark Light
Нийгэм | 2022-03-30

3 автомашин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны “Задгай”-д /Өргөө кино театрын хойно/ Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлага 3 сарын 29-ний өдрийн 12:59 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ангид иржээ. Алба хаагчид 3 км зам туулан очиход хогийн цэгт хог шатаж галын дөлд “Хайлүкс” загварын суудлын автомашин өртөн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. 

Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Дээд салхит”-ын 30 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 29-ний өдрийн 13:49 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид хүлээн аван очиход иргэн А-ийн “BMW Х-3” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “Задгай”-д /Геологийн төв лабораторийн зүүн талд/ Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 29-ний өдрийн 20:56 цагт Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км зам туулан очиход иргэн Ү-ийн “Ландкрузер Прадо-95” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19