Dark Light
Нийгэм | 2022-03-30

"Тэрбум мод" хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган"-д БОАЖЯ-ны ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа:  "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулахдаа: "Монгол орны ойн сан нь мөнх цэвдгийг тогтоон барих, гадаргын усны нөөцийг зохицуулах үүрэгтэй. Иймээс "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх нь чухал" гэдгийг онцоллоо.

Мөн тус хөдөлгөөнийг гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Тодруулбал,

Монгол орны нийт газар нутгийн 7.9% ойгоор бүрхэгдсэн талбайг 9%-д хүргэх,

Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хамгаалалтын зурвас ой тарих, 

Хот, суурин газрын ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх чиглэлд төлөвлөлтийн бодлого суурилсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10