“Монголын эдийн засгийн форум-2022” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар “Ногоон хөгжлийн сэргэлт” сэдвийн хүрээнд буюу онцлох хөгжлийн төслүүд болон тэрбум мод сангийн санхүүжилт, зарцуулалт, ногоон санхүүжилтэд санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээлийн үүрэг оролцоо, хөгжил, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Тэрбум мод сангийн санхүүжилт, зарцуулалт” хэлэлцүүлэгт оролцож зохицуулалтын салбаруудад байгаль хамгааллын итгэлцлийн сан, үр ашигтай санхүүжилтийн тогтолцоо бий болгох чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Одоогийн байдлаар даатгалын компаниуд ногоон даатгалын сан байгуулах, банк бус санхүүгийн байгууллагууд нийт зээлийн хүүгийн орлогын 1000 төгрөг тутмаас нэг төгрөгийг хандивлах, хандивласан орлогын хэмжээгээр татвараас хөнгөлөх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагууд мод тарих иргэдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгох боломжуудыг судалж, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх санал санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын байгууллагуудынхаа хамт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салаанд мод тарьж нэрэмжит төгөл байгуулсан. Үүний зэрэгцээ зохицуулалттай салбарынхаа нийт оролцогчдыг мод тарихыг уриалж, салбарын хэмжээнд 30 сая мод тарих амлалтыг өгсөн. Энэ ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн холбоод болон даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржийн ТОП-20 хувьцаат компани, МҮХАҮТ-ын ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй хэд хэдэн уулзалтыг зохион байгуулаад байна.
Мөн өнөөдрийн чуулганаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн нээлт, санамж бичигт гарын үсэг зурах ёслол, үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй санхүүгийн байгууллагуудад батламж гардуулах ёслол боллоо.
АДМИН








Нийгэм




