Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ерөнхий инженер С.П.Старцев тэргүүтэй ажлын хэсэг Сайншанд, Зүүнбаян өртөөний өргөтгөл, Сайншанд зангилааг хөгжүүлэх асуудлаар аймгийн Засаг даргын тамгын газар хурлын танхимд уулзалт зохион байгуулж, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг даргын орлогч Г.Март болон холбогдох албаны хүмүүс оролцож харилцан санал бодлоо солилцлоо.
Монгол улсын төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан томоохон хэмжээний ордуудыг холбох дэд бүтцийн сүлжээ байгуулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Сайншанд өртөө”-ний замын хөгжлийг зангилаа өртөө хэлбэрээр өргөтгөж хөгжүүлэх, “Зүүнбаян” өртөөг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар “УБТЗ” ХХН-ийн ажлын хэсгээс танилцуулга хийж, уг асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсгүүд хамтарч ажиллахаар болов.
Өртөөнүүдийг өргөтгөснөөр 2030 гэхэд Сайншанд, Зүүнбаян өртөөгөөр дамжин тээвэрлэх ачаа эргэлт 34-40 сая тн хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа ба ажлын байр шинээр бий болж аймгийн төдийгүй улсын нийгэм эдийн засгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулах юм.
АДМИН







Нийгэм







