Dark Light
Нийгэм | 2022-03-30

Удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал боллоо. Хуралд дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Аврах ангийн захирагч, дарга нар оролцсон.Хурлын үеэр өмнөх шуурхай хурлаас өгсөн үүргийн биелэлтийг хэлэлцэж, Санхүү эдийн засгийн хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс  үйл ажиллагааны талаар  танилцуулга  мэдээлэл хийлээ.

 Мөн Алба хаагчдын биеийн жингийн индекс, биеийн тамирын бэлтгэлжилтийн нормативыг хангуулах, хууль эрх зүйн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулсан дүнг хурандаа Б.Баттулга, Алба хаагчдын хувцас хангалт, эдэлгээний хугацаа, бүртгэл судалгаанд хяналт шалгалт явуулсан дүнг хурандаа Д.Урантулга нар танилцууллаа. Хурлын төгсгөлд дарга, хурандаа А.Дашням цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10