Хүннү Эйр компаниас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд :
"Дэлхий нийтийг хамран тархсан шинэ төрлийн коронавирус COVID-19 цар тахлын үр нөлөө буурч эхэлсэнтэй холбогдуулан ОХУлс Монгол улстай агаарын хилээ 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс нээж, манай компани Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгээ 12 сарын 07-ны өдрөөс үйлдэж эхэлсэн билээ.
Барууны орнуудаас ОХУ-д олон төрлийн хориг тавьж тэр дундаа ОХУ-ын агаарын зайд олон улсын давхар даатгал үйлчлэхгүй болсон тул манай агаарын хөлгүүд ОХУ-д нислэг үйлдэх боломжгүй болсон боловч бид өөр агаарын хөлгийг түрээслэн энэ чиглэлийн нислэгийг үргэлжүүлэн үйлдэж байсан.
Гэвч өнөөдрөөс эхлэн техникийн шалтгааны улмаас цаашид тодорхойгүй хугацаагаар нислэг үйлдэх боломжгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.
Төлөвлөгдөж байсан нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигчдын төлбөрийг шуурхай буцаан олголт хийх ба нийт зорчигчиддоо хүндрэл учруулсандаа гүнээ хүлцэл өчиж байна" гэжээ.
АДМИН







Нийгэм







