УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнгөрсөн мягмар гарагт Дипломат ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт хүргүүлсэн.
Түүний хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол улсаас Австрали улсад суух элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа тус улсын хөгжлийн загварыг судалж Монгол эх орноо аврах 18 төлөвлөгөө буюу "Шинэ хувьсгал" номоо бичсэн талаараа мэдэгдсэн юм.
Мөн тэрбээр "Надтай хамт тэмцэж байсан нөхөд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларсан байна. Надтай хамт тэмцэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нараас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардах гэж ирсэн Засгийн газраар ажлыг нь хийлгэх болсон хэмээсэн.
Тэгвэл өнөөдөр тэрээр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг мэтгэлцээнд дуудлаа. Мэтгэлцээнд ирэхдээ "Шинэ хувьсгал" номыг минь бүтэн уншаад ирээрэй хэмээжээ.
АДМИН








Нийгэм







