Dark Light
Гадаад | 2026-09-11

СТИВЕН СИГАЛ АНУ ДАХЬ БҮХ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ ЗАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Жүжигчин Стивен Сигал ОХУ-ын иргэншил авсныхаа дараа АНУ-д эзэмшиж байсан бүх үл хөдлөх хөрөнгөө зарсан талаар SHOT Telegram суваг мэдээлжээ.

Түүний эзэмшиж байсан гурван харш аль хэдийн зарагдсан байна. Сигал Теннесси муж дахь 743 м2 талбайтай байшингаа 2017 онд 880 мянган ам.доллараар, Аризона дахь байшингаа 2021 онд 3.55 сая ам.доллараар, Калифорни дахь виллагаа 2022 онд 7 сая ам.доллараар тус тус заржээ.

SHOT-ийн мэдээлснээр, Сигал АНУ-д залилангийн шинжтэй хөрөнгө оруулалтын төслийг сурталчилсантай холбоотой шүүхийн хэрэгт хариуцагчаар татагдсан ч нэхэмжлэгчид түүний хаягийг тогтоож чадаагүй тул шүүхийн баримт бичгийг хүргүүлж чадаагүй байна.

Стивен Сигал 2016 онд ОХУ-ын иргэншил авсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19