Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-11

ТӨВИЙН АЙМГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ХУР ТУНАДАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

 Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

12-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна.

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

12-13-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.

09-р сарын 11-ний 20 цагаас 09-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд сумд, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.1-5.0 мм бороо, 12-ны өдөр Өвөрхангай, Дорнодын зарим сумд, Хэнтий, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Хэнтийн уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -1...-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгааар +12…+17 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4...+6 градус,өдөртөө +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +12...+14 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10