Энэ оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад “Танихгүй хүн миний гар утсыг аваад явчихлаа” гэх дуудлага бүртгэгдсэн байна.
Шалгалтаар иргэн "Т"-гээс үл таних этгээд “Утсаараа яриулаач” хэмээн гуйж авангуутаа зугтсан нь тогтоогджээ. Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн хохирогчийн "Samsung" маркийн гар утсыг буцаан олгож, хохирлыг барагдуулсан байна.
Цагдаагийн байгууллагын анхааруулга:
Гар утсанд банкны аппликейшн, цахим хаяг зэрэг хувийн чухал мэдээлэл хадгалагддаг тул ямар ч үед сонор сэрэмжтэй байж, гар утсаа бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.
Гар утсанд банкны аппликейшн, цахим хаяг зэрэг хувийн чухал мэдээлэл хадгалагддаг тул ямар ч үед сонор сэрэмжтэй байж, гар утсаа бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




