Монгол улсад 2021 оны 7 дугаар сараас эхлэн криптовалют арилжааны биржүүдийн нэрийг хуурамчаар ашиглан цахимаар бусдыг залилан мэхлэж хууль бусаар олсон хөрөнгийг блокчэйн дээр үүсгэсэн дансаар дамжуулан хүлээн авдаг гэмт хэрэг бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагад одоогийн байдлаар 4 гомдол мэдээлэл, 8 хэрэг хэрэг бүртгэлтийн хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч М.Булганхангай: "Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол улсын иргэн Б нь Ард санхүүгийн нэгдэл компанийн лого бүхий хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж хохирогчдод өөрийгөө тухайн компанийн ажилтан гэж танилцуулан хохирогчдийн виртуал хөрөнгийн хэтэвчний нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллийг авч хууль бусаар нэвтрэн тухайн иргэдийн хэтэвчнээс нийт 943.000 Ард койн, 4.000.000 IHC койныг өөрийн хамаарал бүхий этгээдийн хэтэвчрүү шилжүүлэн, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж нийт 41 иргэнд 300 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.
Иргэд та бүхэн өндөр ашиг үр өгөөж амласан криптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагааг сайтар нягталж өөрийн эд хөрөнгөө эрсдэлээс хамгаалах, өөрийн цахим хэтэвчний нэвтрэх нэр, нууц үгийг бусдад шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна"
АДМИН








Нийгэм







