Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Онгоцны толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т / “ЗИЛ-131” загварын ачааны автомашин Идэрийн голын усанд суусан тухай дуудлага өглөөний 06:55 цагт Гал түймэр унтраах, аврах 76 дугаар анги хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж уг ачааны автомашин дотор зорчиж явсан 2 том хүнийг завиар зөөвөрлөж голын эрэг дээр эсэн мэнд гарган, 11:31 цагт машиныг татан гаргалаа.
Иргэд,тээвэрчид та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж баталгаат зам гүүрээр зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр гарам гарцгүй газраар гол нуурын усаар гатлахгүй байхыг Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангиас анхааруулж байна.
АДМИН







Нийгэм







