2026 оны тавдугаар сарын 1-ний баасан гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр багагүй адал явдал хүлээж байна. Ажил хэрэгт хэд хэдэн саад тотгор тулгарч болзошгүй. Санал зөрөлдөөн үүсвэл зарим ужиг асуудал дэлбэрч магадгүй. Сахилга бат, сэтгэлийн тэнхээгээ ашиглавал үүнийг амжилттай давж чадна. Хэрвээ ямар ч нөхцөлд өөрийгөө тайван чөлөөтэй байлгаж чадвал та асуудлыг шийдэх болно. Энэ үед амьдралд тань үр өгөөж өгч чадах хүнтэй хамтар. Таны байр сууринд атаархагч хүмүүсээс болгоомжил.
Үхэр: Өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах нь ашигтай өдөр байж болох юм. Танд олон хүнээс сайн үнэлгээ авах боломж өндөр байна. Санхүүгийн асуудал дээр тайван байж болохоор байна. Гэхдээ их хэмжээний өр зээл тавихын эсрэг байгаарай. Ялангуяа ханшийн зөрүүнээс болгоомжил. Энэ үед танд дэг журамтай байдал чухал. Аливааг бодсоноороо хийх хэцүү байна. Сонирхолтой, хөгжилтэй үйл ажиллагаа таныг сэргээж магадгүй. Урлагийн мэргэжлийн хүмүүс энэ өдөр одтой байна.
Ихэр: Эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн асуудлыг цаг алдалгүй, газар дээр нь шийд. Шинэ ажлын төлөвлөгөө дутуу байх магадлалтай тул эрс санаачилга гарган зас. Од эрхсийн байрлал болон нөлөө таныг үнэнч шударга байхыг билэгдэж байна. Мөн эрх мэдэлд дуртай, юу ч болж байсан өөрийн байр суурин дээр бат зогсдог зан чанарыг ч тодотгох тул зарим хэрэгтэй зүйл дээр уян хатан байж чадахгүй бололтой. Амжилтад тэмүүлэх эрмэлзэл сэргэж байгаа ч өөрийн хүрэх өндөрлөгөө зөв тодорхойл.
Мэлхий: Багахан ч гэсэн амжилт олох бүхий л боломжийг ашигла. Ажлын долоо хоногийг үр дүнтэй өнгөрөөсөндөө сэтгэл хангалуун байх болно. Бусад хүмүүсээс талархлын үгийг харамгүй сонсох бөгөөд энэ үед та ямар шийдвэр гаргах ёстойгоо ухаарна. Амрах чөлөөт цаг гарвал дур сонирхолтой зүйлдээ зарцуул. Ганц бие хүмүүс сайхан хайрыг мэдэрч, мөрөөдөл болсон тогтвортой харьцаагаа олох боломж гарна.
Арслан: Од эрхэс таны туршилт сорилт хийх хүслийг ивээнэ. Өвөрмөц соёл, сонирхолтой орчин үзэх судлах хүсэл төрнө. Оюун санаагаа өөрчлөлтөд бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Бусадтай харилцах харьцаандаа болгоомжтой хандаж байгаарай. Сэтгэл санаа тавгүй үед дотнын хүмүүс тань урам зориг өгөх болно. Хосууд бие биедээ хүлээцтэй байснаар ирээдүйн амьдралдаа хэрэгтэй ямар нэг үнэ цэнийг олж мэднэ.
Охин: Өөртөө итгэлтэй байж чадахгүй бол уйтгар гунигт автана. Өнөөдөр эрч хүчээр бага зэрэг дутмаг байх тул цаг заваа зөв хуваарилж, ачааллаа тохируулж байх хэрэгтэй. Дэмий санаа зовохоос ангид байхыг хичээж, эрүүл амьдрах шаардлагыг өөртөө тавь. Бүр болохгүй бол мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө авсан ч болно. Сэтгэл доторхоо хэн нэгэнд сайхан уудлах нь заримдаа үр өгөөжтэй байдаг. Гэр бүлээрээ гадагш гарч хоол идэж, цагийг сайхан өнгөрөөх арга ч үр дүнтэй байна.
Жинлүүр: Зарим таагүй зүйлийн талаар сонсох шаардлага гарах бөгөөд өнөөдөр үнэнээс зугтааж чадахгүй бололтой. Санал шүүмжлэл ирвэл тайван хүлээж авч, сөрөг хандлагыг эерэг тийш нь эргүүл. Олон нийтийн анхаарлын төвд байгаа зүйл дээр өөрийн сонирхлыг ил тод илэрхийлэх хэрэггүй. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг тулд ямар нэгэн шинэлэг зүйлээр хүмүүсийн урам зоригийг сэргээх хэрэгтэй болно.
Хилэнц: Сэтгэл санаагаар унах, алдаа хийж магадгүй цаг үе. Хууль зөрчсөн асуудалд оролцохоос зайлсхий. Магадгүй хүмүүс танд туслахыг оролдох байх гэхдээ бусдын хүсэл сонирхлыг хувийн хэрэгтээ хэт оруулснаас болж будилаан үүснэ. Өөрийн мэдрэмжээр эргэлзээтэй сэжигтэй харьцаанаас хол бай. Мөн тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижрахын тулд өөрийн хүсэл сонирхлоо чагнах хэрэгтэй.
Нум: Энэ өдөр ирээдүйнхээ төлөвлөгөөг боловсруулах нь таатай. Зорилгодоо хүрэх эсэхдээ санаа зовниж байгаа бол та дарамт шахалтыг багасгахын тулд төлөвлөгөөгөө өөрчилбөл амжилтад хүрнэ. Тулгарсан асуудлыг аль болох тайван хүлээж ав. Сэтгэл санаа тавгүй байх тул сонирхдог зүйлээ судлах болон ном унших зэргээр тайвшрах хэрэгтэй. Төлөвлөсөн ажлаа өөрчлөх үедээ сандарч, бухимдах хэрэггүй.
Матар: Өөрийн хүсдэг зүйл хийж, сонирхолтой амьдрах нь танд сайхан санагдана. Дургүй хүсдэггүй зүйлдээ анхаарал тавих нь танд аз жаргалгүй байгаа мэт сэтгэгдэл өгдөг бол танд сонголт байна. Харин өөрийн юу хүсэж буйг ойлгож чадахгүй байгаа бол ядаж олж мэдэхийг оролдох хэрэгтэй. Ирээдүйд амжилтад хүргэх мөн аз жаргал өгөх ажил амьдралын хэмнэлийг олж ав. Гэр бүлдээ цаг гарган, үр хүүхдүүдээ тусал. Хэрхэн эерэг бөгөөд зөв хандлагатай байхыг өөрийн биеэр үлгэрлэх нь чухал.
Хумх: Ихэнх үйл ажиллагаа нарийн төвөгтэй байж магадгүй тул анхаарлаа сайн төвлөрүүлж ажиллах хэрэгтэй. Бизнес санхүүгийн төвөгтэй асуудлыг даван туулах шийдвэр тань оновчтой байх шаардлагатай. Өвөрмөц арга барилаа улам хөгжүүлж, байр сууриа шинэчилж эхлэх нь тохиромжтой үе. Олон жилийн өмнөөс судалж мэдсэн зүйл таны амьдралд хэрэг болох болно. Таны үүрэг оролцоо чухал ажилд гол байр суурь эзлэх боломжтой.
Загас: Олж байгаа орлогодоо сэтгэл дундуур байгаа бол өөрчлөлт хийх, ажлаа солих талаар судал. Гэхдээ аливаа зүйлд яарах хэрэггүй. Шаргуу хөдөлмөрлөж, хичээж ажиллавал амжилт таныг хүлээж байна. Хөрөнгө оруулалт хийх бол судалгааг мэргэжлийн түвшинд сайн хий. Учир нь энэ цаг үе нь маш олон эрсдэл болон боломжийг зэрэг агуулж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







