Монгол улсын Засгийн газар 2022 оны төсвийн төсөлдөө Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэлсэн ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийх тухайгаа зарласан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатараас хүүхдийн мөнгөний олголтын талаар тодрууллаа.
Тэрбээр:
Манай улсад хөдөлмөрийн насны залуучууд нийт иргэдийн 30 хувийг эзэлдэг. Хөдөлмөр бүтээж түүнээс олсон татварын мөнгөөр бид халамжаа хуваарилна. Халамжаар ядуурлыг бууруулахгүй, хөдөлмөр эрхлэлтээр баялаг бүтээж эдийн засаг сэрж хөгжинө.
Нийт хүн амын 20 хувь буюу боломжтой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзаж байна гэдгээ илэрхийлсэн. Нөгөө талаас хүүхдийн эрхийн асуудал ярьдаг ч гэсэн зайлшгүй шаардлагатай, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй дэмжлэг хэрэгтэй байгаа иргэдээ дэмжсэн шиг дэмжинэ. Харин УИХ-ын 76 гишүүн, тэргүүний татвар төлөгч хэдэн тэрбумаар татвар төлж байгаа иргэдийн хүүхдүүдэд 100 мянган төгрөг өгөх нь шаардлаггүй гэж үзэж байгаа хэмээлээ.
АДМИН








Нийгэм








