Dark Light
Нийгэм | 2022-09-26

Энэ 7 хоногт нойтон цас орж, цасан шуурга шуурна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 03-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хугацааны эцсээр нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ/

Хур тунадас: 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 30-нд Алтайн уулсаар, 1, 2-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхэн болон дунд үеэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3  градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19