Dark Light
Нийгэм | 2022-09-26

ОХУ-ын Ижевск хотын сургуульд буутай этгээд халдлага үйлджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ижевск хотын 88-р сургууль дээр буудалцаан болж 13 хүн, түүний дотор 7 хүүхэд амиа алдаж, 20 гаруй хүн шархаджээ.  Олон хүн сургуулийн цонхоор үсэрч гэмтэж бэртсэн байна.  Буудсан этгээд амиа хорлосон гэх мэдээллийг Удмуртын Дотоод хэргийн яамнаас баталсан бөгөөд түүний цогцсыг ангийн нэг танхимаас олсон байна. Түүний биед ямар ч бичиг баримт байгаагүй ба дараа нь хэн болохыг нь тогтоосон байна. Тэрээр тус сургуулийн төгсөгч 34 настай Артем Казанцев байсан юм.  

Тэрээр эхлээд сургуулийн хамгаалалтын ажилтан руу буудсаны дараа анги руу орж хүүхдүүд рүү гал нээсэн байна.

Буудсан этгээд байлдааны хоёр гар буу, олон тооны сум авч явсан ба сумны хайрцаг дээр  "Үзэн ядалт" гэсэн бичээс байсан гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдээлэв.

Мөн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд нацистуудын бэлгэдэл бүхий тэмдэгтэй хар футболк, нүүрээ далдалсан малгай өмссөн байжээ.

Удмурт улсад гурван өдрийн гашуудал зарлажээ.

Эх сурвалж: Настоящее время 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22