Dark Light
Нийгэм | 2022-09-27

Автомашин мөргөлдсөн 2 осол гарч, 8 хүн төмөр хийцэд хавчуулагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын тал гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 3 км/-т 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд иргэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг 13:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход Багануур дүүргийн харьяат Г-ийн жолоодож явсан “Соната-6” маркын 1 зорчигчтой суудлын автомашин Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд зорчиж явсан “Тоёота Пилдэр” загварын /5 зорчигчтой/ суудлын автомашинтай мөргөлдөж, тус автомашинд зорчиж явсан С /55 настай эрэгтэй/, иргэн Б /52 настай, эмэгтэй/ П /28 настай, эрэгтэй/ Т /26 настай, эмэгтэй/, С /5 сартай, эмэгтэй/, Г /3 настай, эрэгтэй/, “Соната 6” загварын суудлын автомашины жолооч Г/33 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн ЯТТТ-ийн эмч болон, Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн байна.

Мөн Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Аж үйлдвэрийн паркийн уулзвар 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 20:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход Э-ийн жолоодож явсан “Хонда Пит” загварын суудлын автомашин, Б-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины жолооч иргэн Э/35 настай эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн ЯТТТ-ийн эмч болон, Тээврийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч нарт хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22