Dark Light
Нийгэм | 2022-09-27

Н.Болдбаатар: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр /2022.09.26/ “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл “Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан залуучуудын холбооноос эсэргүүцлээ илэрхийлж, Төрийн ордны гадна мэдээлэл хийв. Тэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа аж.  

Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар: "Өчигдөр буюу 2022 оны 9 сарын 26-нд төрийн сайд нь ард түмнээ юу гэж боддогоо хэлсэн. Үндсэн хуульд заасан байдаг. Хүнийг үндэс угсаа, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлан гадуурахгүй гэж. Гэтэл Нийгмийн гарал үүслээр буюу улныхан гэж ялгаварласан. Энэ нь төрийн сайдаас тэр дундаа нийгмийн хамгааллын яам, Монгол улсыг Монголын ард түмний нийгмийг хамгаалж байгаа яам маань ард түмнийг сүүлийн 6 жил улныхан болгожээ. 

Тийм учраас Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дараах шаардлагыг хүргүүлж байна. 

1. Нэн тэргүүнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ард түмнээсээ уучлалт гуйх,

2. Улны сайд Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын суудлаас огцруулах,

3. Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдын бодлогын хэрэгжүүлэгч болохын хувьд иргэдээ нэн ядуу буюу улны иргэд хэмээн доромжилсон нь Ерөнхий сайд, Засгийн газрын байр суурь хэмээн харагдаж байна. Тиймээс хууль зөрчсөн энэ үйлдэлдээ Засгийн газар хариуцлага хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22