Dark Light
Нийгэм | 2022-09-27

Засгийн газар Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн сайдаа огцрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр нийгмийн эмзэг бүлгийнхнийг “улны айлууд” хэмээн онцолсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн үг иргэд, олон нийтийн хатуу шүүмжлэлтэй тулгараад байгаа. Өнөөдөр сайд Д.Сарангэрэл хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Тэр үгийг манай яамныхан зааж өгсөн, би зүгээр л дамжуулсан, намайг уучлаарай” гэж хэлсэн ч олон нийтийн дургүйцэл намжсангүй.

Нийтийн зүгээс Засгийн газар Д.Сарангэрэлийг огцруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж эхлээд байсан бол 13:00 цагт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулж, үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа. Засгийн газрын гишүүн, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд дээрх зөрчлийг гаргасан учир Ерөнхий сайд захирамж гаргасан гэдгийг зарлалаа.

МАН өнгөрсөн онд хуралдсан ХХХ Их хурлаараа хүний эрхийг дээдэлж, хүйсийн тэгш байдлыг тэнцвэртэй хадгалах байр суурийг баримталж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө МАН намын бүх шатны байгууллагын гишүүдээ цуглуулан “Жендерийн эрх тэгш байдал Монгол Улсад” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбар бүрт хүйсийн тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх асуудлыг хэлэлцсэн. 

Гэвч хэлэлцүүлэг хуучирч амжаагүй байхад МАН-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлдэг, хүн амын хөдөлмөр, нийгмийн асуудлыг хариуцан ажилладаг сайд эмэгтэй эмзэг бүлгийнхнээ “улны айлууд” хэмээн ангилсанд МАН-ын гишүүд төдийгүй удирдлагууд ч эмзэг хүлээн авчээ.

Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХНХ-ийн сайд Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн, иргэдээ ялгаварлан гадуурхаж, хүний эрх зөрчсөн буруутай үйлдэлд хариуцлага тооцож байгаа гэдгээ ил мэдэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22