Ажлын хэсэг Дорноговь аймгийн 13 сумын нутагт 11200 орчим км туулж 432 дурсгалт газрын 2600 дурсгалыг бүртгэн баримтжуулахаар төлөвлөснөөс Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэрт нийт 3000 орчим км зам туулан 151 дурсгалт газар орших 350 гаруй дурсгалыг гэрэл зургаар баримтжуулаад байна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хэвийн үргэлжилж байна.
Дорноговь аймаг Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг 2022 оны 9-р сарын 14-ний өдрөөс зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Соёл, урлагийн газрын дарга У.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.



АДМИН








Нийгэм








