Сангийн яам НӨАТ-ын сугалааг эргэн сэргээж буй, идэвхтэй хамрагдах тухай видео бэлтгэж цахим хуудсандаа нийтэлсэн. Энэхүү бичлэг нь олон нийтийн дунд маргаан үүсгэж, шүүмжлэл дагуулсан тул уг бичлэгийг устгасан. Энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан тодруулга мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: “Бид сугалаагаа сурталчлах төлөвлөгөөт ажил байсан. Манай хэвлэлийн ажилтнууд зохион байгуулаад ийм зүйл болсон. Тэр бичлэгийг үзсэн алдаатай зүйл орсон байна. Ёс зүйгүй үг хэрэглэсэн байна. Уг санаа нь бол таван сард сугалааг зогсоосноос хойш, сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Бидний долоон жилийн турш хийсэн зүйлийн үр дүн маань гурван сарын дотор 50 хувь буурсан. Цаашлаад НӨАТ-ын орлогот сөргөөр нөлөөлөх асуудал үүснэ. Сугалааныхаа системд цахимжуулж, ил тод , маш ойлгомжтой болсон. Тэр бичлэгээр өгөх санаа энгийн л зүйл байсан. Хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаад хүрээгүй. Үүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудал гарсан зүйл байхгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон тул төлбөр төлөөгүй” гэв.
АДМИН








Нийгэм








