Dark Light
Нийгэм | 2022-09-29

Дэлхийд эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэл 98 хувьд хүрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн 30 гаруй оронд салбартай АНУ-д төвтэй Нэд Дэвис судалгааны байгууллага олон улсын эдийн засгийн төлөв байдлын судалгаагаа танилцуулжээ. Тус байгууллагын судалснаар дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөх эрсдэл 98 хувьд хүрсэн ажээ.

Дээрх тоо 2008, 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үед, хамгийн сүүлд 2020 онд ажиглагдаж байжээ. Нэд Дэвисийн эдийн засгийн шинжээчдийн таамаглаж байгаагаар 2023 онд дэлхийн эдийн засаг маш хүнд хямралтай нүүр тулах эрсдэлтэй байна. Инфляцын өсөлт ирэх жилд ч үргэлжилнэ гэсэн таамгийг эдийн засагчид дэвшүүлжээ.

Энэ нь Орос, Украины дайн, цар тахлаас улбаатай инфляц огцом өссөн зэрэг хэд хэдэн шалтгаантай байна. Олон улсын томоохон төв банкнууд инфляцын өсөлтийг тогтоохоор оролдож байгаа ч хөрөнгө оруулагчид болон эдийн засагчдын төсөөлөл дүнсгэр байна. Хоол хүнс болон эрчим хүчний үнийн савлагаа амьжиргааны өртгийг улам нэмэгдүүлнэ гэж зовниж байгаа аж.

Дэлхийн эдийн засгийн форумын явуулсан судалгаагаар эдийн засагчдын 79 хувь нь ядуу буурай орнуудад амьжиргааны зардал нэмэгдэж, нийгмийг бухимдалд оруулна гэдэгтэй санал нэгджээ. Тэрбумтан хөрөнгө оруулагч Стэнли Дракенмиллер “2023 оны төгсгөлд бид хатуухан газардана” гэж дүгнэсэн байна. 

Эх сурвалж: CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22